2020-04-15

Нингшиа мужийг зорих аялал автобусанд хэдэн цаг үргэлжилсний эцэст говийн элсэн дээр цэцэг, мод ургуулсан өвөрмөц төрх нүднээ торох нь тэр. Элсэн цөлд амьдрал бүү хэл аялал жуулчлал цэцэглэж байгааг эндээс харж болно.

Нингшиад ирсэнийх Хятадуудын түүхэн кино бүтээдэг бүс нутаг болох “China west film studio”-г үзэх хэрэгтэй.  “China west film studio” /Хятадын Барууны кино студи/ нь балар эртний аж амьдрал, байгалийн унаган төрхийг хадгалан үлдсэн кино зураг авалтын барууны төв цэг гэж үздэг. Долоодугаар сарын нар шарсан халуун өдөр зорьсон газартаа ирмэгц...

2020-04-09

“Уул үүл нь нийлэн харагдах...” гээд дуун дээр гардаг даа. Гэхдээ би умрын цэнхэр хангайн тухай биш урд хөршид аялсан тэмдэглэлээс нүдэнд зураглан үлдсэн тэр мэдрэмжийг зүйрлэн хэлж буй нь энэ.

Хятадын өмнөд хэсэгт орших Юньнань муж “Өмнөдийн үүлс” гэсэн нэрнээсээ л өндөрлөг газарт оршдог уулс, үүлсийн орон болохыг илтгэнэ. Аялал жуулчлалын гол төвүүдийн нэг болох энэ муж далайн түвшний өндөрлөгөөрөө түвдтэй ойролцоо тул нэн сэрүүн. Юньнань мужаас үзэсгэлэнт Куммин хотыг зорьж, тэндээсээ Юулоны цасан уулыг үзэхээр автобусаар Лижяныг зүглэв. Лижяны хуучин хотхон нь...

2020-03-30

   Зуны нэгэн нарлаг өдөр хар, шар холилдсон гадаадын 100 гаруй жуулчинтай автобус Бээжингээс их цагаан хэрмийн зүг гэлдэрч явна. Уг нь эрт гарсан боловч амралтын өдрүүдэд дотоодын жуулчид их байдаг тул хэрэмд хүрэх зам битүү түгжрэл. Манайхаар бол наадмаар Соёолонгийн тоос үзэхээр Хүй долоон худаг явах замтай адил гэж зүйрлэмээр юм уу даа. Гадны олон жуулчин нэг дор байгаа тул Цагаан хэрэм үзэх аяллыг Даваа гаригт хүн цөөтэй үед байхаар товлосон ч  тухайн өдөр нь бороотой гэсэн цаг агаарын урьдчилсан мэдээ сонсоод хуваариа өөрчлөн ийнхүү зүтгэж яваа нь энэ. Вьетнам, Украин, Сом...

2020-03-18

     
   Хаврын эхний сар гарсан ч шинэхэн цас малгайлан бууж, таван дэлбээт далбагар навчыг дүрслэн сийлсэн хатуу хучилттай замыг норгон хайлна. Торонтод буудлын өрөөнөөс арай бага өртгөөр түрээсэлдэг орон сууц олон. Доторх тохижилт нь их энгийн бөгөөд тухтай. Ялангуяа гал тогоо нь хоол хийх бүх төрлийн иж бүрдэлтэй болохоор бэлэн юм худалдаж авахгүйгээр хоолоо хийгээд идчихвэл зардлаа хэмнэх боломжтой. Гэвч нэг сул тал нь өрөөнүүдэд тэнн асаахгүй л бол их жиндүү хүйтэн. Тиймээс жилийн энэ үед Торонтод очих бол дулаан хувцастай байх нь маш чухал юм байна гэж ойлгосон...

2020-03-12

 
Эргэн тойрон нам гүмхэн атал их аниргүйн дунд нүргэлэх мэт чимээ алсаас сонсогдоно. Мөсөн гадаргуу тогтсон явган хүний замыг даган алхсаар хүрэх газраа ойртоход өнөөх нүргэлээн их усны чимээ болохыг ойлгуулах гэсэн мэт нүднээ сүрдэм зураглал тодров. Хаврын эх гуравдугаар сард жавар хайрч, хүйтэн салхи хацар алгадна. Жавар салхийг эс анзааран алмайран бишрэх мэдрэмжиндээ илүү автсан нь дэлхийн гайхамшигуудын нэг Ниагар хүрхрээний татах хүчтэй холбоотой. Гараа гаргаж зураг дарах төдийд л хуруу хайрагдам тийм хүйтэнд их усан тэнгэрээс буух мэт асгаран байх. Эсрэг тэсрэгийн туйл гэмээ...