2020-05-14

       
    Нэг л мэдэхэд моддын мөчир туяаран нахиалаад, нялх ногоо тунаран өндийх нь дэлгэрэх цаг дэргэд ирснийг сануулах мэт. Үүрийн туяатай уралдан боссон эртэч залуус засмал зам даган гүйх нь ирж яваа цаг дор ирээдүй гэрэлтэх шиг таатай дотно. Өвгөд хөгшид, өлгийтэй хүүхдээ тэвэрсэн ээжүүд орцны үүдэнд бор шувуу шиг хоёр гурваараа эгнэн суугаад нарлах нь ахуй амьдрал ажин түжин байгааг илтгэнэ. Дугуйтай жаалууд бие биенээсээ өрсөх гэж хурдлан жирийлгээд, уралдан тоглох нь дэггүй. Сагсны талбайн шийдэнд өдөр алгасахгүй бөмбөг орж, гарч байгааг ...

2020-03-13

       Алсран холдох мэт харгуй зам бүдгэрэн цайраад, хөрхөн униартах уулсын орой хүдэнтэн дүнхийнэ. Дэлгээтэй гэрийн хаалгаар орж ирсэн бор шувуу босго давав уу үгүй юу хэдэнтээ газар тоншиж боорцогны үүрмэг үмхээд дэгдэн гарч одов. Нойрмог нүдээ нухчин харвал унинд өлгөсөн ээжийн дээлнээс усан дусал үе үе газарт бууж, шөнөжин орсон борооны чийг гэр нэвтлэн үнэртэнэ. Норсон аргал зууханд дур муутайхан асаж, гэрт бүлээ дүүгэх нь сайхан. Хөл нүцгэн гарч харвал хүрэн дээл өмсөж, цэцэгт алчуураар толгойгоо нямбайлан боосон ээж минь үхрийн зэлнээс тугалаа тууж явна.  Олон ...