2024-03-15



Хүний дотоод мөн чанарыг ухан уудалж, дэлгэн хөндөж, дэглэн дэрвэлзүүлэх чадвар зохиолын өгүүлэмжээс илхэн. Г.Г.Маркес алдарт "Зуун жилийн ганцаардал" романаас 18 насаар дүү уг номондоо хайр дурлал хийгээд хүн ёсны эгэл энгийн боловч хатуу үнэн, Карибын тэнгисийн хөвөөнөө өрнөх адал явдал, эмгэнэлт, эрээ цээргүй аж амьдралыг яруу тодоор харуулжээ. Зохиолын үйл явдал өрнөлийнхөө тэг голоос эхэлж, төгсгөлөөсөө дахин эхлэл рүү шилжих нь үйл явдлаас үйл явдал руу үсрэн хөтлөх зохиолчийн үндсэн бичлэгийн арга барил, онцлог нь гэлтэй. Тахлын үе буюу үхлийн аюултай өвчи...
2024-03-04
Хий хоосны ертөнцөөс өөрийн үзэж туулсан амьдралаа эргэцүүлэх би. Маргаашгүй амьдралынхаа тухай хүүрнэх боломж нь үй олон өчигдөр...


Би гэж хэн явсан хийгээд бидний амьдрал чухам ямархан хэврэг болохыг эвлэгхэн хүүрнэж энгийнээр урсгаж бичсэн нь зохиолын гол онцлог болжээ. Г.Аюурзанын номыг шимтэн уншигчийн хувьд "Өчигдөр уулзъя. Бүрлээчийн монолог" роман нь миний хувьд "Судасны чимээ" /2015 он/ номоос хойш хамгийн гоё зохиол нь гэж хэлнэ. Үйл явдлын хувьд "би" хүүрнэгчийн амь амьдрал нь цаг төрийн өөрчлөлтөөс болж хэрхэн орвонгоороо эргэж хөрвөж,...
2024-02-23

Их Ах чамайг харж байна...
Анх уншиж эхэлснээс л манай улсын буюу “бидний байж байгаа” царайг ил тод хүүрнээд байх шиг ойрхон мэдрэмж төрсөн. Хэт их эрх мэдлийг хэдхэн хүн хуваан завших дарангуйлал, хэт ноомой ард түмнийг хэтэрхий ядуу, ядруу байлгах улсын орны (намын) бодлогыг бүр нэг байг нь онож өгүүлсэн зохиол юм санж. Номын гол баатар болох Смит бол шударга нийгмийн төлөө тэмцэгч, бүхнийг эрхшээгчдийн эсрэг дуу хоолойгоо өргөх зоригтон мэтээр зохиол эхэлж, өрнөнө. Гэвч төгсгөл нь ялагдлаар дуусна, харамсалтай нь. 

Яагаад ч юм өмнө нь уншиж байсан Монг...
2020-04-23


Энэ удаад зохиолын утга агуулга, үйл явдлын тухай гэхээс илүүтэй номыг уншаад төрсөн сэтгэгдлээ бичмээр санагдлаа. Мэрсээр байгаад нэг юм уншиж дуусгалаа. Уншиж байхад нэг тийм сэтгэлзүйн хүнд байдалд ороод гарч чадахгүй арга ядан тарчилж буй мэт сэтгэгдэл төрөөд байлаа. Ганцаардлаас ангижрах хүсэлтэй ч ганцаардуулж байгаа бүхэндээ дэндүү дассан хуурмаг амьдралаас юу хүсэхээ мэдэхгүй болсон хүний ганихрал, гомдол, эрэл хайгуул, гуниг харуусал, сэхээрэл бүхэн номын хуудсанд шингэсэн мэт. Гол нь номын утга агуулга тэр чигтээ ямар нэгэн зүйлд бүхий л амьдрал, бие сэтгэлээрээ донтон дурлахын а...
2020-04-05

Me before you

Их Британийн зохиолч Жожо Моейсын “Чамтай учрахаас өмнө” /Me before you/ хэмээх ном нь хэвлэгдсэн даруйдаа дэлхийн олон уншигчийг байлдан дагуулж, уг зохиолоор бүтээсэн уран сайхны кино нь ч олны талархлыг хүлээснээр Луйза Кларк, Уилльям Трейнор нарын адармаатай бөгөөд гунигт хайрын түүхэнд уярахгүй хүн ховор болсон биз ээ. Алдарын оргил өөд тэмүүлж, ид гялалзаж явсан сайхан залуу автын ослоос болж гэнэт бусдын эрхэнд орж, зөвхөн үзэл бодлоо илэрхийлэхээс бусдаар юуг ч бие даан хийх чадваргүй болсон нь зохиолын хамгийн эмзэг өгүүлэмж. Уиллын дүрээр хүний дотоод м...

2020-04-05

Та 18 жилийн дурсамжаар 25 жил амьдарч чадах уу?

Энэ бол хэн нэгний хорвоо дэлхийд мэндэлж хүний ёсоор амьдарсан хугацаа. Ердөө 18-хан жил. Гал халуун дурлалдаа шатаж, жинхэнэ хайраа олсон гэж сэтгэлдээ дүүлэн ниссэн, сурч боловсрохын их үйлсэд шамдаж явсан идэр залуу 18 нас. Гэвч алдаа гэдэг хүний нас зүс, ирээдүй хойч хийгээд өнгөрсөн улирсаныг ч харгалзалдаггүй ажээ. Гэнэтийн үйл явдалд цочирдсон уур бухимдал, хэдхэн хормын буруу үйлдэл... Эргээд сэхээрэхэд бүх зүйл нэгэнт болоод өнгөрсөн байх. 25 жил хатуу дэглэмтэй хорих ангид ял эдлэхээр шийтгүүлсэн харанхуй өдөр...

Хүн эрх ...