2024-03-24

Уулс уулсын бараа алсын алс руу уусаж үүлс үүлсийн дундуур цайран хөвөлзөн шингэх шиг. Ард тормойж үлдсэн алаг үр нүдэнд үе үе харагдаж, амьдрал ахуй, аж байдал бодолд дурайн буух. Агаарт, тэнгэрт бодол илүү уужим болдог ч юм шиг.

Зурааснаас зураас үүсэх мэт зурайж үзэгдэнэ юм бүхэн. Уулсын орой, үүлсийн хязгаар нийлж уртаас урт бодол болж үргэлжилнэ. Холоос харахад хонин сүрэг мэт бүрэг барагхан бүлэг цагаан юм сүүмэлзэнэ. Анхаарч ажин харвал айл хот бололтой.

Дээрээс нь харахад ч сүрдэм дэлхийн толь далай бас үзэгдэнэ. Аягатай цайнд идээ хөвөх шиг аварга усан онгоцнууд ч их далайн ду...
2024-02-23

Хагас нээсэн цонхны завсраар гадаа цас арилгаж буй чимээ бүдэг сонсдоно. Орон сууцны гаднах хатуу хучилттай зам дээр тогтсон зузаан цасыг ямар нэг хавтгай зүйлээр хусаж арилгаж буй чимээ. Орцны жижүүрүүд эртлэн босч ажилдаа орсон нь энэ. Яагаад ч юм бага насны дурсамж хөвөрч нойр сэргээд, хөшгөө нээж гадаах орчныг ажиглалаа. Нэвсийтэл цас Хагас нээсэн цонхны завсраар гадаа цас арилгаж буй чимээ бүдэг сонсдоно. Орон сууцны гаднах хатуу хучилттай зам дээр тогтсон зузаан цасыг ямар нэг хавтгай зүйлээр хусаж арилгаж буй чимээ. Орцны жижүүрүүд эртлэн босч ажилдаа орсон нь энэ. Яагаад ч юм бага на...
2020-03-23


Алсын алсад мурилзан салаалах шороон зам, аймаг сумыг төвтэй холбох засмал зам, аяллын хөтөч болох дурсамжийн зам, их хотын хөл хөдөлгөөнд дарагдсан гүүрэн зам, ирээдүйд зорилгодоо хүрэх сонголтын зам... Зам гэдэг маш олон утгатай, өргөн агуулгатай үг. Гэхдээ энэ удаад би зөвхөн ажлаас гэр ороход туулдаг дассан замынхаа тухай эргэцүүлж сууна.

Гэрээсээ гараад ажил, ажлаа тараад гэр... Ийм маршрутаар яваад өөрөө ч мэдэлгүй дадчихжээ. Ажлын шаардлагаар УБ хотыг өдрийн хэд хөндлөн гулд туулах хэрэг гардаг ч цагт баригдаж, түгжрэлд бухимдсаар таарах нь элбэг. Өдөр тутамд л тулгардаг тэр бухимд...