2020-03-11
Боргоцой

Боргоцой: Яагаад ч юм энэ нэрэнд би их дуртай. Оюутан байхдаа энэ нэрээр блог хөтөлдөг байлаа. Ажлын гараагаа эхлээд удаагүй байхдаа Хонгорзул сэтгүүлд энэ нэрээрээ нийтлэл бичдэг байсан. Их гүн гүнзгий утга агуулгагүй зүгээр л энгийн нэр. Самар биш боргоцой...

Бүхэл бүтэн долоон жил тасралтгүй хөтөлсөн gogo хаяг дээрх блог маань устсан тул гурван жил завсарласны эцэст өнөөдөр шинэ блог нээж байна. Гэвч блогийг яаж удирдаж, хэрхэн ашиглах тухай мэдлэг мэдээллээ таг мартсан байна. Зураг хэрхэн оруулах ухаанаа ч олохгүй будилж сууна. Өмнө нь блог хөтөлдөг байхдаа бичсэн шүлгээ л голдуу нийтэлдэг байсан бол энэ удаад бичлэгийн төрөл жанраа өөрчилхөөр шийдсээн. Уг нь би сэтгүүлч мэргэжилтэй. Гэхдээ сүүлийн жилүүдэд тогтмол мэдээ бичсээр байгаад төсөөлөн бодох, ургуулан сэтгэх чадвар ихэд муудсаныг ойлголоо. Тиймээс бичих авъяасаа өөрийн хэмжээнд хөгжүүлж бичлэгийн төрөл зүйлүүд болох тэмдэглэл, эргэцүүлэл, аян замын тэмдэглэл, зураглал, өгүүлэл, өгүүллэг гэсэн чиглэлээр бичихээр зориг шулуудан шинэ блог нээж байна. Өнөөдрөөс эхлээд блогтоо өдөр бүр зочилж, шинэ зүйлс суралцаж, хуучин бүхнээ сэргээхээр зорилоо. Сайн сайхан бүхнийг дэргэдээсээ мэдрэе!

Бичсэн: Боргоцой | цаг: 12:46 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


амжилт хөөрхөн өө, умшаад л байгаа, заваараа . Өрөөний чинь анд сэкү кккк
Баярлалаа. Уншиж байгаа шүү, амжилт гэдэг үг маш их урам болдог шүү. Бичээд байна аа баярлах
Бичсэн: Боргоцой цаг: 15:52, 2020-04-13 | Холбоос | |


амжилт хөөрхөн өө, умшаад л байгаа, заваараа . Өрөөний чинь анд сэкү кккк
Бичсэн: Зочин цаг: 20:33, 2020-04-09 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax