Сонгуулийн жилүүдийн амлалт болон тухайн онуудын төсвийг нягталж үзвэл яг 4 жилийн давтамжтайгаар халамж тараадаг жишиг тогтоод даруй 5 удаагийн сонгуультай бид нүүр тулж байна.
Байгалийн баялгаас хувь хүртээх нэрийдлээр бэлэн мөнгө, халамж тараадаг бодлого хэзээнээс эхтэйг та баримжаалж тооцож байсан уу?
УИХ-ын ээлжит сонгууль дөхөж эрх баригчид ард түмнээ баярлуулах шийдвэрийг ар араас нь гаргасаар байна. Гэхдээ сонгууль угтсан амлалт, "их мөнгө тараалт" нь эргээд эдийн засгаа унагаж, хүн амаа халамжинд живүүлэх эрсдэл дагуулдаг.
Үе, үеийн сонгуулийн өмнө ямар ха...