2024-11-16
УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БИРЖИЙН АРИЛЖАА “ХУЛГАЙ”-Г ЗОГСООЖ ЧАДСАН УУ



Одоогоос яг хоёр жилийн өмнө буюу 2022.10.26-ны өдөр Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, БЭТ томилж буйгаа зарласан. Улсынхаа гол орлогыг дээгүүрээ хувааж идсэн нүүрсний хулгайн хэргийн асуудал олон нийтэд ил болсноор иргэд эсэргүүцэж, дүн өвлийн хүйтэнд гарсан, жагссан, тэмцэх гол дуу хоолой нь тэр л байсан.

Хорь гаруй хоногийн жагсаалын дараа гарсан томоохон өөрчлөлт нь хуулийн шинэчлэл бөгөөд улсын төсвийн орлогын 30 гаруй хувийг дангаар бүрдүүлдэг уул уурхайн ...
2024-11-15

Үйл явдал өрнүүн, өгүүлэмж арвин, хуудас нимгэн ч хойш тавимгүй өрнөлөөр дүүрэн ном байлаа, “Сувд”.

Нобелийн шагналт зохиолч Жон Стейнбекийн “Сувд” зохиол нь бүхэлдээ эд мөнгө, шунал хүсэл гэгч хүний дотор орших араатныг хэрхэн сэрээж, сэхээрэх сэхэл өгөхгүйгээр оюун бодлыг эзэмддэг болохыг илэрхийлжээ.

Тэнгисийн эрэг дагуу сувд түүж амин голоо зууж ирсэн айл хөршүүдийн дунд аман яриа, хууч домог болон үлдсэн нэгэн түүх бий. Тэр бол Кийногийн гэр бүлд тохиолдсон явдал юм. Анхны амин үрээ өлгийдөн авсан энэ айлд гэнэт их аз тохиож, өрхийн тэргүүн Кийно хосгүй ү...
2024-11-05

Нобелийн отгон шагналтан Хан Ганы “Цагаан хоолтон”-ыг шимтэн уншив. Шимшрэн уншив. Энэ бол миний төсөөлсөнчлөн цагаан хоолтны тухай ном огтоос биш болохыг номын хуудсыг эргүүлэхдээ л ойлголоо. Энэ бол эмзэг уяхан эмэгтэй хүнийг хайраар услахгүй байвал юунд хүргэдгийг тод мэдрүүлэх сэтгэл зүйн ном юм байна. Энэ бол эмэгтэй, эрэгтэй гэлтгүй хүн хүнээ ойлгох итгэлцүүрийн гүүрийг тордон арчлахгүй нурааж орхивол юу тохиохыг өгүүлсэн сэрэл мэдрэмжийн тухай ном юм байна. “Цагаан хоолтон”-ыг уншаад өөрт төрсөн сэтгэгдлээ буулгалаа.


Нобелийн отгон шагналтан Хан Ганы &ld...
2024-10-30


Аравдугаар сар анзаарагдамгүй өнгөрдөг хэр нь хүний сэтгэлийг хамгийн их догдлуулдаг, магадгүй тэр хэрээр нууцхан гунигт автуулдаг гэгэлзэм сар мэт санагддаг даа. Шарлаж гундсан навчис хаа сайгүй хөглөрөх нь, нарны илч туниа муутай ч нозооруулан төөнөх нь, анхны цас ороод тэр даруйдаа газарт нэвчин хайлах нь бүгд л тэр чигтээ аравдугаар сартай хамт ирдэг, төрдөг мэдрэмж юм аа.
"...дөтлөн шаргалтах талын хаяа хярхгаас тасран өндийх мэт цайвардуу эхэлснээ дээшлэх тусам хөхрөх тэнгэрийг хараад хараад хараа үл гүйцнэм. Аяа, арван сарын тэнгэр!"

Чинагийн Галсан зохиолчийн ...
2024-10-28


Амь амьдралаа алтай хайрхандаа даатгах монгол ухаан, алд биеэ үл хайрлан зүтгэсэн итгэл үнэмшил амьсгалах хоног дуусахын цагт утга учиргүй байсныг ухаарах сэхээрэл бүхнийг энэ номын хуудаснаас олж харлаа.


Хорвоог цээжиндээ багтаах хорин долоохон насандаа амь эрсэдсэн Баянак хүүгийн сэтгэлийн хат, тэмцэлт амьдралыг харуусан гуньж уншлаа. Хүүгээ хайрлавч эх орноосоо урван тэрсэлж эс чадах эцгийн дүр Жанибекийг үзэн ядавч үйлдлийг нь үгүйсгэж бас үл барав.

Эмэгтэй хүний асар их тэвчээрийн цаана нуугдах хүлцэн хүлээж, уучлан тэвчих ухааныг Суяшийн дүрээр товойлгож, хэмжээлшгүй хайртайга...
2024-10-23



Гарчгийг нь хараад л шууд “эмормоор” гэгэлзэж, гунигламаар ч юм шиг санагдахгүй байна гэж үү?


Нобелийн шагналт зохиолч Петер Хандкегийн 1972 онд бичсэн “Зүүднээс ч чинагш уй” хэмээх уг номыг уншихад нэг тийм далдын шаналал, гомдол нуугдсан ч юм шиг мэдрэмж төрсөн. Эмэгтэй хүний өөрийгөө хойш тавин байж амьдралынхаа хором мөч бүхнийг гэр бүлдээ зориулах их хүсэл зоригийн ард юу нуугдаж үлддэгийг илэрхийлэхийг зорьжээ гэж би хувьдаа эргэцүүлсэн.

Номын тухай тайлбарыг эхлээд уншаад зохиогчийн хувьд өөрийгөө егүүтгэсэн ээжийнхээ тухай намтарчлан бичсэн нь өөрөө их...
2024-10-12



Энэ номыг эхлүүлээд л аргалын хөх дөлийн илч дулаан, агь гангын үнэр ханхийхийг мэдэрсэн. Тэр мэдрэмж заримдаа үр ач нартаа хайраа дэвсэх эмээ нарыг өрөвдөх хөнгөн зөөлөн гунигаар дүүрч, заримдаа нялх балчир ухаандаа ямархан ихийг тунгаан эргэцүүлэх хэрсүү жаалын түүхийг өмрөх мэдрэмжээр солигдож, сүлж бодохуйд дүүрэн хайраар ивлэх шиг болж байлаа. Зохиолыг унших зуурт өөрт төрсөн мэдрэмжээ буулгав.

ЗҮҮД
Монголчуудын эртнээс өдгөө хүртэл дотоод ухамсартаа сүсэглэн боддог зүүд зөнг зохиолын үйл явдалтай ихэд нарийн шагласан нь анхаарал татна. Үйл явдал зүүдэлж сэрсэн хүүгийн эргэ...
2024-08-26

“Холдож болохгүй, ойртож болохгүй
Холын хоёр эрэг шиг, хорвоод ийм хайр байдаг аа...”

Хэзээ ч билээ, хэний ч билээ ийм шүлгийн мөртүүд цээжинд үлдсэн нь “Мэдисон нутгийн гүүрнүүд” номыг уншиж байхад хуучирч бүдгэрсэн дурсамжаас амилан бодолд буулаа.

Хэн нэгнийг чин зүрхнээсээ хайрлах нь орон зайн алсрал, цаг хугацааны уртад үл бүдгэрч, хуучрах тусам үнэ цэн нь нэмэгдэх эрдэнэс шиг сэтгэлд улам гялалзан оршдог болохыг уг түүх өгүүлнэ. Насан туршдаа бие биенээ хайрлахад нь мөнхийн дурсамж бүтээсэн дөрөвхөн хоног л хангалттай байжээ, тэдэнд.

Америкийн Айо...
2024-08-23



ҮҮЛСИЙН НҮҮДЭЛ
Бидний аялал үүлсийн нүүдэлтэй хамт эхэлсэн. Сэмжин үүлс бие биеэ ороон, сэвэлзэх салхиар туугдан нэг хэсэг нь нөгөөгөө уриалан дуудах шиг алгуурхан нүүнэ. Хөвөн шиг нэвсгэр, хөх дэрс шиг сунагар, өнгө өнгийн өтгөн үүлс дундуур зам зурайна. Зах хязгааргүй мэт. Дуниартан цэлэлзэх манан дунд хөвөх адил алсран цэнхэртэж, аясхан хөвөлзөх хөх үүлс мяралзан тунарна. Өнөө цагт үл орших эрт цагийн үлэг гүрвэл мэт, эсвэл хүүгийн хэлснээр түүний үзэх дуртай хүүхэлдэйн киноны аав, хүүхэд махчин загас /daddy shark, baby shark/ шиг, өөр олон дүрстэй, өтгөн хар, усан цэнхэр өнгө бүрийг...
2024-08-23



Асга хадат уулсын дээр алаг тарлан үүлс сүглийнэ. Ажаад суухад алгуурхан нүүх нь амьтан хүний дүрс гэлтэй...
Айл саахалтын хүний түлээ хагалах дуу "түг түг" сонсогдоно. Арын ууланд бух мөөрөх нь сүрдмээр.



Хаа нэгтээ хэрээ гуаглах, хажууханд морь тургих, царцаа дэвхрэг "царр цар" дуугархаас өөр аниргүй. Тэгж байтал сүүлээ годойлгон өргөсөн бухан бяруу сүргийн зүг хар эрчээрээ харайлгахад өвсний үзүүр хэлээрээ ороон тамшаалж ядан зогссон хэсэг үхэр мөөрөлдөн зугтаж хаашаа ч юм гүйлдэв. Хэдгэнэд хазуулахаараа үхэр ингэж оодогнодог юм гэж ээж минь хэлж байсан нь с...