2026-01-23


Сэтгэл хөдөлгөх зүйл тохиолдоход бид бодож амжихгүйгээр ямар нэг үйлдэл автоматаар хийдэг шүү дээ. Бишрэхдээ уулга алдах, сандрахдаа алганы хөлс гарах, сэтгэл гутрахдаа уйлах, баярлахдаа инээх...


Чухам энэ бүхэн хүнд ямар үүрэгтэй юм бол гэж та бодож үзэж байсан уу? Би л хувьдаа “Бүйлс”-ийг уншихаас өмнө нэг ч удаа ийм асуулт өөртөө тавьж байсангүй. Чухамдаа хүн гэдэг амьтан сэтгэл хөдлөлөө илэрхийлж, гаргаж, боловсруулж, түүгээрээ харилцан ойлголцож, ярилцаж чаддагаараа бусад амьтдаас гойд ялгардаг байж ч болох юм. Хүний бүйлсэн тархи гээч алмонд буюу бүйлстэй ижи...
2025-12-03


Дараагийн боть нь хэзээ гарах бол гэсэн хүлээлтээр сүүлийн хуудсыг нь хаав. Ямар амттай ном байв аа. Хэлж түвдээгүй хайрын үгс шиг, дуусгаж амжаагүй захиа шиг л төгсчихлөө. Яагаад ч юм төгсгөлөөс нь эхэлж тэмдэглэл бичмээр санагдлаа.


ТӨГСГӨЛӨӨС ТӨРСӨН БОДОЛ

Гаадан Янжинтайгаа заяа төөрөг холбох болов уу?, Хангинахын шугуйд цугласан харваачид төрийн эргэлтийн их үйл хэрэгт гар бие оролцож, улсынхаа ирээдүйн төлөөх тэмцлийн  хараа нь хурц, оноо нь мэргэн байж чадах болов уу?

Шагайн харваа нь гар хурууны эвсэл байхаас илүүтэй бясалгал, оюун санааны спорт юм байна гэдгийг ойлгож тунга...
2025-11-21


Урин дулаан дурсамжаас хөвөрдөж, хайр дүүрэн дурдатгалыг өгүүлэх “ТЭМДЭГЛЭЛИЙН ДЭВТЭР”.

Хүний амьдралын хамгийн дурсамж дүүрэн цэгээс зохиолын үйл явдал эхэлж яг л тэр гэгээн хайрынхаа хүчээр насан туршдаа аз жаргалаа өрдөж буй хоёр хөгшиний өнөөгийн аж амьдралыг уг зохиолд хүүрнэнэ. Зохиолын үйл явдлыг тэмдэглэлийн дэвтэр дээрх хэн нэгний дурсамж дурдатгалыг уншиж өгөх, сонсож суух нас өндөр эрэгтэй, эмэгтэй хоёрын дүрслэлээр хүүрнэсэн нь сэтгэл татам.  Тэд
Ноа, Элли хоёрын мөнхийн үнэнч, гэгээн ариун хайрын түүх, тэдэнд учирсан саад бэрхшээлийг даван туулж буй ээдрээт хувь тавиланг ши...
2025-11-14



ҮЙЛИЙН ҮР

Зохиолын өгүүлэмж нь гишгэсэн мөрөө харж амьдрахыг хэн бүхэнд сургах шиг. Үйлдэн буй бүхэн эргээд сайн, муу алин болохыг тааж мэдэхгүй ч ямар нэгэн төлөөстэй байдгийг уг зохиолын үйл явдал тод томруун дүрсэлжээ. Эхнэрээ хуурч, араар нь тавиад зогсохгүй аавыгаа харуусан санасаар бэтгэрч, эцэст нь хатгалгаа өвчнөөр өөд болох охиноо ч үл хайхран орхисон эрийн эрээ цээргүй амьдралын гашуун түүхийг энд дүрсэлжээ.

Зохиол эхлэхдээ л өөрт нь хайргүй хүнээс болж өөрийг нь хайрладаг бүхнийг орхих шийдвэрт хүрсэн нэгэн эрийн амьдралын сүйрлийн тухай өгүүлэх болно гэдгээ зохиолч шууд х...

2025-11-06

Ямар сүнслэг ном уншчхав аа?
Дотор уужирч, бодол ариусмаар гэгээн гэрлээр дүүрэн зохиол байна. Аманд уусах шоколадаа дуусгахгүйгээр амтыг нь удаан мэдрэхийг хүсэх шиг хүлхэж уншлаа энэ номыг.  Яавч нэг амьсгаагаар уншаад дуусгамгүй, нэгийг бодож хоёрыг эргэцүүлэн барьж, тавьж унших ном байлаа миний хувьд. Аравдугаар сарын нэгэн тод гэрэл байлаа- “Ид, залбир хайрла”.

Хүн өөрийн дотоод оюун бодолтойгоо байнга зөрчилдөх нь бие, сэтгэлийг хэчнээн шаналгаж туйлдуулдаг болохыг зохиолч өөрийн амьдралд тулгарсан саад бэрхшээлээр зүйрлэн илэн далангүй хүүрнэжээ. Хүн ямар ч...
2025-10-06



Хүний хүсэл эрмэлзэл хийгээд оюун ухаан ихэнх тохиолд хоорондоо тэмцэлдэн зөрчилдөж, хэн хэндээ буулт үл хийх ч буруу эргэхэд нь зөв рүү чиглүүлж, буцаж халирахад нь татаж чангаасаар нэгэн биед оршин байдаг буй за. Яг л хайр нь гаднаа хал нь дотроо ханьсан нэгэн насыг үдэх ижил хосууд шиг л...

Өвөрмөц нэртэй уг номын агуулга нь хүсэл, хяслын зааг ба бодит байдал, төсөөлөл хоёрын тэнцэтгэл дээр жинлэж бичсэн зохиол мэт санагдлаа.




Зохиолын үйл явдал нь 17-хон настай залуугийн нэгэн ариун хайрын түүхээр эхлэх бөгөөд түүний үнэнчээр хайрласан охин нь гэнэт алга болсноор үйл явдал өрн...

2025-09-17

Төөрөгдөл дунд амьдарч буйгаа мэдэхгүй нэгэн насыг барах шиг төөрөгдөл гэж хүний амьдралд үгүй шиг. Итгэл үнэмшил бол бидний оршин байх үнэт зүйл мөн хэдий ч бодит ертөнцөөс алсарсан хэтийдсэн үзэл бодол, туйлширсан хүсэл тэмүүлэлтэй нэгдэхээрээ хэнийг ч ялгахгүй харанхуй ангал руу хөл алдахад хүргэх эрсдэлтэйг эргэцүүлж ухаарах нь чухал буй за. Ийм нэгэн бодол нэрж “Эзэнт гүрэн” хэмээх сүртэй нэртэй номыг уншиж жаргаалаа.

Өөрийнхөө үнэн бодит, чин шударга гэж итгэсэн зүйлээ туйлбаргүй үнэн гэдэгт эргэлзэхгүй амьдарсаар үхэхийн аз зол хийгээд алдаа дутагдлыг эл ном өгүүлнэ...
2025-07-24

Дарангуйлагчтай тэмцэхийн тулд эхлээд дарангуйлагч гэж хэнийг, юуг хэлээд буйг таньж мэдэх нь чухал. Үнэндээ та, бид дарангуйлалтай өдөр тутамд нүүр тулж байна.

ТАРХИ УГААЛТЫН СИСТЕМ БУЮУ ЦАХИМ ДАРАНГУЙЛЛЫН ЭРИН ҮЕ

Өгүүлж буй энэ цаг хугацаанаас хоёрхон сарын өмнө бид улсынхаа Ерөнхий Сайдыг орлогоо нотлохыг шаардан эсэргүүцэл илэрхийлж, нотолж чадахгүй бол огцрох шаардлага тавьж олон хоног төв талбайдаа жагссан. Энэ оны тавдугаар сарын үйл явдал бол монголчуудын хувьд дарангуйллыг үл тэвч...
2025-06-16


Энэ номыг уншигч нь шатарчин байх албагүй, шатар мэддэг ч байх шаардлагагүй гэдгийг эхлээд онцлоё. Шатар бол тоглоом төдий зүйл биш оюун ухааны талх  гэдгийг илэрхийлэх өгүүлэмжээр арвин зохиол юм.


Хэт бардамнал сүйрэлд хүргэх эрсдлийг дагуулсаар байдгийг, хэт хөөрөлд автах нь оюун санааг бодит байдлаас төсөөрүүлэх аюултайг зохиолын үйл явдал харуулна. "Шатрын тууж" нь ердөө гурван дүртэй, үйл явдал нь усан онгоц дээр өрнөсөөр дуусах бөгөөд хүүрнэгч би баатрын дурсамжаар хөвөрдөж, үүн дотроо зохиолын гол баатар доктор Б хэмээх эрийн дурсамжийг хүүрнэнэ.

Шатрын дэлхийн ...
2025-05-30


Хүн бүхний хайр өөр өөрийн өнгөтэй.

Илчилж үл зүрхлэх ч харцаараа бүхнийг ярилцах догдлол дүүрэн, гэгээн ариун хайр.
Өр зүрхний гүнээс өрөвдөн хайрлаж, санаа чилээн хүлээх эхийн хайр.
Дэврүүн, томоогүй насны гэнэн цайлган, анхны хайр. 

Зохиолд нас насны хайрын түүхүүд гарах боловч бүгд нэг хүний дүрээр зангилагдана. Жамиль хэмээх үзэсгэлэнт бүсгүйн хайрын түүхээр хөрвүүлэн түүний дурлалт эр, өгүүлэгч өсвөр насны хүү, цэрэгт мордсон нөхөр, хадам ээжийн өөр өөрийн хайрын түүхийг өгүүлнэ. 

Жамиль туужийн үйл явдал Киргизтсаны тал нутгийн намар цагт өрнөх бөгөөд хөдөө нутги...