
Амь амьдралаа алтай хайрхандаа даатгах монгол ухаан, алд биеэ үл хайрлан зүтгэсэн итгэл үнэмшил амьсгалах хоног дуусахын цагт утга учиргүй байсныг ухаарах сэхээрэл бүхнийг энэ номын хуудаснаас олж харлаа.
Хорвоог цээжиндээ багтаах хорин долоохон насандаа амь эрсэдсэн Баянак хүүгийн сэтгэлийн хат, тэмцэлт амьдралыг харуусан гуньж уншлаа. Хүүгээ хайрлавч эх орноосоо урван тэрсэлж эс чадах эцгийн дүр Жанибекийг үзэн ядавч үйлдлийг нь үгүйсгэж үл барав.
Эмэгтэй хүний асар их тэвчээрийн цаана нуугдах хүлцэн хүлээж, уучлан тэвчих ухааныг Суяшийн дүрээр товойлгож, хэмжээлшгүй хайртайг...