Анхаар! Тус сайт хакерын халдлагад өртөн, вирус, өөр хуудас руу дамжуулах зэрэг үйлдэл хийж байгаа тул та бүхэн аль болох мэдээлэл оруулахгүй, өөр нээгдсэн хуудсыг нэн даруй хаах зэргээр маш болгоомжтой хэрэглэх буюу, эсвэл хэсэг хугацаанд огт хэрэглэхгүй байхыг зөвлөж байна!!!
2026-06-02


Алтанзул цэцэгс цоморлигоо дэлгэх нь яргуй нүдэлж буйтай адил урин цаг айсуйн эхлэл аж. Дэлхийн өнцөг булан бүрд хаврын нээлт болгож “Tulip Festival” үүд хаалгаа дэлгэдэг нь уламжлал болжээ. Цэцэгс дэлбээгээ бүрэн нээх хугацаа нь ердөө хоёроос гурван долоо хоног байдаг тул үзэсгэлэнт энэ цэцгийн цоморлигийг үзэх гэж олон мянган хүн хаврыг хүлээдэг нь дамжиггүй.



Гурван зуун мянган төрлийн сорт үрээр тарьсан өнгө алагласан есөн зуун мянга гаруй Алтанзул цэцгийг нэг дор харж баясах, хажууд нь зургаа татуулж дурсамж бүтээх боломжийг олгодог уг үзэсгэлэн бол АНУ-ын Иллиноис м...