
Уулс уулсын бараа алсын алс руу уусаж үүлс үүлсийн дундуур цайран хөвөлзөн шингэх шиг. Ард тормойж үлдсэн алаг үр нүдэнд үе үе харагдаж, амьдрал ахуй, аж байдал бодолд дурайн буух. Агаарт, тэнгэрт бодол илүү уужим болдог ч юм шиг.
Зурааснаас зураас үүсэх мэт зурайж үзэгдэнэ юм бүхэн. Уулсын орой, үүлсийн хязгаар нийлж уртаас урт бодол болж үргэлжилнэ. Холоос харахад хонин сүрэг мэт бүрэг барагхан бүлэг цагаан юм сүүмэлзэнэ. Анхаарч ажин харвал айл хот бололтой.
Дээрээс нь харахад ч сүрдэм дэлхийн толь далай бас үзэгдэнэ. Аягатай цайнд идээ хөвөх шиг аварга усан онгоцнууд ч их далайн ду...