
Дараагийн боть нь хэзээ гарах бол гэсэн хүлээлтээр сүүлийн хуудсыг нь хаав. Ямар амттай ном байв аа. Хэлж түвдээгүй хайрын үгс шиг, дуусгаж амжаагүй захиа шиг л төгсчихлөө. Яагаад ч юм төгсгөлөөс нь эхэлж тэмдэглэл бичмээр санагдлаа.
ТӨГСГӨЛӨӨС ТӨРСӨН БОДОЛ
Гаадан Янжинтайгаа заяа төөрөг холбох болов уу?, Хангинахын шугуйд цугласан харваачид төрийн эргэлтийн их үйл хэрэгт гар бие оролцож, улсынхаа ирээдүйн төлөөх тэмцлийн хараа нь хурц, оноо нь мэргэн байж чадах болов уу?
Шагайн харваа нь гар хурууны эвсэл байхаас илүүтэй бясалгал, оюун санааны спорт юм байна гэдгийг ойлгож тунга...
бичлэг







