Танд цаг хугацаагаар хоромхон зуур аялах боломж гарвал өнгөрсөнд очих уу, ирээдүй рүү аялах уу? Мөн хэнтэй уулзах вэ?
Кавагүчи Тошиказү зохиолчийн “Кофе хөрөхөөс өмнө”, “Кафед өгүүлэх түүхүүд” хэмээх хоёр боть ном нь цаг хугацаагаар аялуулах шидтэй эртний хэв маяг бүхий буйдхан кафед өрнөх нууцлаг түүхүүдийг өгүүлнэ.
Ихэнх хүмүүс өнгөрсөнд өөрт нь тохиолдсон ямар нэг онцгой үйл явдалд харамсаж явдаг бөгөөд хэрэв тэр цаг хугацаанд эргэж очдог юм бол дахин тийм үйлдэл хийхгүй байх сан гэсэн харамсал гашуудлыг насан туршдаа тээсээр явдаг. Хэрэв тэдэнд цаг хугацаагаар аялах боломжийг өгчихвөл сэтгэлийн шарх нь эдгэх магадлал хэр байх бол. Мөн ирээдүйд очоод одоогийн шийдвэртээ үнэнч байх нь хэр оновчтойг ч тооцоолж мэдэхийг хүсэх нь дамжиггүй. Яг ийм л өгүүлэмжийг уг зохиолд дүрсэлжээ.

Хайртай дотны хүндээ зүрхэлж хэлээгүй үгс, алдаж хоцорсон хором хугацааг эргүүлж, энэ амьдралд үгүй болсон ч зүрх сэтгэлээс нь хэзээ ч гарамгүй эрхэм хүмүүстээ зорьж очоод харамсал тээж явдаг бүхнээ нөхөж хэлэх агшин...
Хэзээ ч хараагүй ээжийгээ хэвлийдээ өөрийг нь тээж байх мөчид эргэн очиж ямар баяр жаргалтай байгааг нь мэдрэх, насан өөд болсон дүүгээ, хайртай бүсгүйгээ ямар хүсэл зорилготой амьдарсныг анзаарч байгаагүйгээ өнгөрсөнд уулзаад ухаарах эгч, хань, хайртай залуугаа алс хол руу үдэж гаргачихаад хүлээнэ гэж амлаагүйдээ харамсах бүсгүйн нэхэл...
Тийм боломж байдаг бол хүмүүс сэтгэлдээ тээж явдаг шархаа эдгээх боломжтой гэдэг үндэслэлийг уг зохиолын өгүүлэмжээр илэрхийлэн дүрсэлжээ. Зохиолд гарах баатрууд бүгд л өнгөрсөн болон ирээдүйд аялаад ирэхдээ амьдралын шинэ зорилго, өөрийгөө өөр өнцгөөс харах мэдрэмжээр дүүрэн буцаж ирдэг нь сэтгэлийн шархыг бодлын хүчээр буюу өөдрөг тэмүүллээр эдгээх боломжтойг нотлох мэт.
Миний хувьд энэ номыг хүүхэд, залуусыг уншаасай гэж хүсэж байна. Анх номын дэлгүүрийн лангуун дээр байхад нь нэр болон гаднах хавтсанд нь татагдан сонирхож, эхний хэдэн хуудсыг уншаад шууд худалдаж авсан би нэг амьсгаагаар л хоёуланг нь уншчихсан. Өөлөх зүйл гэвэл нэг л утга агуулгаа дахин дахин нурших нь төвөгтэй ч өгүүлэх түүхүүд нь өөр өөр сургамжтай тул уншихад эвлэгхэн.
Одоо байгаа бүхэндээ сэтгэл хангалуун амьдрах нь ирээдүйн өөртөө итгэлтэй чамайг бүтээх гол түлхүүр болохыг ойлгуулах түүхүүд энд бий. Мөн өнгөрсөнд болсон ямар нэг эвгүй дурсамж, харамсмаар үйлдлээ өнгөрсөнд нь л үлдээгээд урагшаа хараад алхах нь сэтгэл санааны хувьд ч, ахуй амьдралын хувьд ч нэг шат ахих шалгуур болдгийг гэрчлэх өрнөл зохиолд гарна.