Боргоцой
Сайн сайхныг дэргэдээсээ мэдрэе!
Танилцуулга
Миний танилцуулга
Миний зургийн цомог
Илүү..
Хуучин бичлэгийн сан
«
2024 оны 12-р сар
»
Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Блогийн сангууд
Сүүлд нэмэгдсэн бичлэгүүд
ОРОН СУУЦТАЙ БОЛОХ МОНГОЛ МӨРӨӨДӨЛ...
АРЬСАН ХҮРЭМТЭЙ МАДОННА
УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БИРЖИЙН АРИЛЖАА “ХУЛГАЙ”-Г ЗОГСООЖ ЧАДСАН УУ
СУВД
ЦАГААН ХООЛТОН
АРВАН САРЫН ТЭНГЭР ДОР
АЯНГАТ ЦАГИЙН ТУУЖ
ЗҮҮДНЭЭС Ч ЧИНАГШ УЙ
ХӨХ ТЭНГЭР СОНСОЖ БАЙ
МЭДИСОН НУТГИЙН ГҮҮРНҮҮД
АЯЛЛЫН ТЭМДЭГЛЭЛ
ХОТ АЙЛД ЗОЧИЛСОН ТЭМДЭГЛЭЛ
ДУРСАМЖ МАРТАГДАХААС ӨМНӨ
ХҮҮХНҮҮД
ЭРДЭС БАЯЛАГ БА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
Бичлэгийн төрлүүд
тэмдэглэл
аян замын тэмдэглэл
өгүүллэг
эргэцүүлэл ба эсээ
зураглал
номын тэмдэглэл
нийтлэл
контент
Блогийн бичигчид
Sanchirmaa
Холбоосууд
Блогийн найзууд:
Бусад холбоосууд:
Ирээдүй
нэгэн хүүгийн тэмдэглэл
асуулт самбар
эгшиглэн
Шинэчлэгдсэн мэдээлэл
бичлэг
сэтгэгдэл
Үзүүлэлт
2007 © Миний сайт
2024-05-28
ЖААХАН ИЖИЙ МИНЬ
Өнөөдөр ээждээ шинэ цув авч өглөө.
Ээж минь дэлгүүрийн шил толь болсон лангуун дундуур дуу алданхан, намайг сугадан алхана. "Юм хөгжинө гэж сайхан юм аа, машин унааг хүртэл ингэж зогсоож болдог байх гэж" гээд автомашины зогсоолыг ч гайхан шагшина. Сэтгэл нь тэнэгэр байна аа, миний муу ээж. Дэлгүүрийн лангуунаас размер болон өнгө тус бүрээс шилж, өмсүүлж үзсэн цув тус бүрийг их л таатайхан сонжив. Тэгээд "за энэ цувыг л авъя, үнэ мөнгө нь хэд юм бол? Хэд ч байсан яахав дээ..." гэж өөртэйгөө ярих юм. Тийм дээ, хэд ч байсан хамаагүй хамгийн гоёыг нь аваад өгөх чадалтай байгаад минь л ээжийн сэтгэл дүүрчих шиг санагдсан. Ээжийгээ дэлгүүр хоршоогоор дагуулж дуртай хувцас хунарыг нь авч өгөх нь ховор юм даа гэж өөртөө зэмлэнгүй бодов.
Хамгийн сүүлд, бараг 10 гаруй жилийн өмнө ээжийн бичсэн номын нээлтэд зориулж малгай, гутал сонгож авах гэж 3, 4-р хорооллын гудмаар дагуулж явсан юм даг. Тэгэхэд би ээжийг дагуулж явсан ч өөрөөсөө мөнгө гаргаад малгай, гуталхан аваад өгчих ч чадалгүй байжээ. Ээж өөрийнхөө мөнгөөр л авсан санагдана. Тэгэхдээ л намайг авч өгсөн мэт гялайна. Тэр малгай, гутландаа мөн ч хайртай сан. Одоо болтол өмссөөр байна. Хөл нь муу гэсэн шалтгаанаар хувцасаа сонгож авах гэж гадуур явах боломж ч хомс юм.
Өнөөдөр ээж бид хоёр өвдөгний үе солиулах хагалгааны өмнөх шинжилгээ өгөхөөр өглөө эрт гарч, эмнэлэг орсон юм. Шинжилгээгээ ихэнхийг нь өгч амжсан болохоор би амласан ёсоор “Эх, үрсийн баяр”-ын бэлэг болгож сонирхоод байсан цувыг нь авч өгөх цаг гарсан хэрэг. Энэ өдөр хэзээ хол ч гэгээн дурсамж болон үлдэх болов уу гэж бодоод тэмдэглэн үлдээлээ. Өвдөгний үений хагалгаандаа ороод сайн явдаг болохоор нь дэлгүүрээр ханатал хэсүүлж хүссэн хувцасыг нь авч өгнө өө, охин нь. Юуханд ч гэсэн баярлаж хөөрдөг жаахан ижий минь.
Бичсэн: Боргоцой | цаг: 16:05 |
тэмдэглэл
Холбоос
|
email -ээр явуулах
|
Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих
<< өмнөх хуудас
|
Нүүр
|
дараагийн хуудаснууд >>
Бүртгэлээр бичих
Зочиноор бичих
Сэтгэгдэл бичигдэхэд мэйлээр мэдэгдэл авах
оруулах