2025-02-11
АМЬТНЫ ФЕРМ


Жорж Оруэлл зохиолчийн алдарт "Амьтны ферм"-ийг уншаад улс төр, нийгмийн бодит байдал нүднээ дүрслэгдэн тодорвой. Анхлан ариун үйлсийн төлөө хувьсгал хийж амьтдын эрх ашгийг хамгаалан зогссон Цасан бөмбөг нэрт гахайгаа хөөн тонилгоод өөрөө түүний хийсэн бүхнийг булаан авч, бүхнийг эрхшээгч болж буй Наполеон хэмээгч гахай нь өдгөө бидний амьдралд ч буй бодит дүр юм даа.

Аа бас тэр Цангинуур хэмээх адтай торой байна. Тэр бол манайхны аман яриандаа хэлж заншсан "цүнх баригч", "бөгс долоогч"-ийн дүр.

Бенжамин илжиг бол бүх цаг үеийн үйл явдлын бодит гэрч боловч ирээдүйнхээ сайн сайхны, тэр тусмаа хойч үеийн өөрчлөлт шинэчлэлийн төлөө юу ч эс хийгчдийн төлөөлөл юм.

Тэрэгний морь Боксерийн дүр нь эзнийхээ төлөө амь биеэ үл хайхран зүтгэх ч хүч хөдөлмөрийнх нь үр шим хэнд, хэрхэн очиж буйг үл ухамсарлан муйхраар хүчлэн хөдөлмөрлөх ахуйн болон сэтгэлгээний аль алинаар ядуу, ядруухан ардын өнгө төрх билээ.

Арван хоёр хоолой зэрэг дуу хадаан, бие биеэсээ давах гэж өөр өөрсдийнхөөрөө бахирна. Одоо гахайнуудын юу чухам өөрчлөгдсөн нь асуултгүй харагдаж байв. Гайхаж ангайсан амьтад гахайнаас хүн рүү, хүнээс гахай руу, тэгснээ сүүлдээ хэн ч байсан хамаагүй, нүүрнээс нүүр лүү харц шилжүүлсээр байсан ч хэн нь хэн бэ гэдэг нь ялгагдахаас нэгэнт өнгөрсөн байлаа.


.......................
Saturn Writing

Бичсэн: Боргоцой | цаг: 11:15 | номын тэмдэглэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax