2025-05-30


Хүн бүхний хайр өөр өөрийн өнгөтэй.

Илчилж үл зүрхлэх ч харцаараа бүхнийг ярилцах догдлол дүүрэн, гэгээн ариун хайр.
Өр зүрхний гүнээс өрөвдөн хайрлаж, санаа чилээн хүлээх эхийн хайр.
Дэврүүн, томоогүй насны гэнэн цайлган, анхны хайр. 

Зохиолд нас насны хайрын түүхүүд гарах боловч бүгд нэг хүний дүрээр зангилагдана. Жамиль хэмээх үзэсгэлэнт бүсгүйн хайрын түүхээр хөрвүүлэн түүний дурлалт эр, өгүүлэгч өсвөр насны хүү, цэрэгт мордсон нөхөр, хадам ээжийн өөр өөрийн хайрын түүхийг хүүрнэнэ.

Зохиолын үйл явдал Киргизтсаны тал нутгийн намар цагт өрнөх бөгөөд хөдөө нутгийн айлуудын...
2025-05-29


Өглөөний цайгаа тансаг, гоёмсог орчинд тухтай уухыг хүсэхгүй эмэгтэй хүн гэж үгүй биз ээ. Яг л ийм мэдрэмжийг төсөөлөлдөө ургуулсан эрхэмсэг, өөрийнхөөрөө Холли бүсгүйн эрх дураар ааш авир, энгийн бус чөлөөт амьдралыг хөгжөөнтэй хөнгөн бичлэгтэй өгүүлсэн зохиол бол “Тиффани дахь өглөөний цай” юм.

Холлигийн үзэл бодол, хүсэл тэмүүлэл юунд ч үл захирагдах хээрийн салхи шиг онгон дагшин, дэврүүн гэгээлэг. Гэвч түүний бага балчир наснаасаа үзэж туулсан амьдрал нь эргэн дурсмааргүй хар бараан түүхээр дүүрэн. Түүн шиг хүнд хатууг даван гарч ирсэн ч үзэл бодолдоо үнэнч, өөдрөг хүмү...
2025-04-22


Муу муугийн туйл нь хүн өөрөө...

Ааш ааль тавьтаргүй, хэдэр ёдор дээрээ хүний үнэргүй авиртай улсыг бид “муу нохой” гэж тээршаах нь бий. Гэвч яагаад нохой гэж? Үнэндээ муу муугийн туйл нь хүн өөрөө юм биш үү...


Хүний амьтнаас ялгарах гол давуу тал нь жинхэнэ мөн чанараа нуун далдалж, өөрөөсөө өөр дүрийг бүтээж чаддагт л байдаг байх. Гэтэл нохойнд тэгэх шаардлага байхгүй, тэр өлсөж, даарч байвал гасална, баярлавал сүүлээ хөдөлгөн эзэндээ өөрийгөө илэрхийлнэ. Тэдэнтэй ойлголцоход ядах зүйлгүй, зарим үед ноход хүнээс ч илүү үнэнч нөхөр байж чаддаг. Харин хүн тэгж чаддаггүй. ...
2025-04-11

Малынхаа тарга тэвээргийг алдуулахгүй онд мэнд оруулахын тулд отор нүүдэл хийж, ахуй амьдралын бусад асуудлаа хойш тавин зүтгэдэг манайхантай жишиж зүйрлэвэл зөгийгөө аюулгүй тэжээж, балыг нь саадгүй хураах таатай орчныг хайн бэдрэх Сергей Сергеич бол энгийн нэгэн малчин ардын дүр ажээ. Түүнд учирсан бэрхшээл нь төрөлх тосгон, эх нутаг нь дайны голомтот бүсэд орсонд буй. Орос, Украины хилийн бүс Донбассд ард иргэдийн аж амьдрал яажшуухан өнгөрч буйг товойлгон дүрсэлж, зөөлөн урсгаж бичсэн зохиол санж.

“Хэд хоног салхигүй, тогтуун байтал хачин харанхуй үдэш айлчиллаа. Аясаараа ирчи...

2025-04-08
Монгол хүний амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрх хүн болохоос нь ч өмнө зөрчигдөж байна.



Утаа дөнгөж бүрэлдэж буй урагт "заналхийлж", ураг зулбах, гажиг согогтой болоход нөлөөлж байгаа асуудлыг ТОЙМ ТОО хөндлөө.

Жирэмсэн эх агаарын бохирдолд өртөх нь ураг зулбах, жин багатай, дутуу тээлттэй төрөх зэрэг ноцтой үр дагавруудыг үүсгэдэг байна. Эдгээр шинж тэмдгүүд илэрч буйн гол шалтгаан нь агаарын бохирдол дахь нарийн ширхэгт тоосонцор болохыг эрдэмтэн судлаачид баталжээ. 

Өсөлтгүй жирэмслэлт нь ургийн бүрэлдэх үе шат буюу эхний 3 сард тохиолдох нь ...
2025-02-20


Хүнд хэзээ нэгэн цагт заавал биелүүлнэ гэж төлөвлөсөн хүсэл мөрөөдөл байдаг бол түүнийхээ төлөө тууштай байх нь л чухал болохыг уг зохиолын өгүүлэмжээс олж харлаа. "Аранзал дарвуулт хөлөг" хэмээх нэрнээсээ л их далайн нам гүм хийгээд исгэрэх давлагаан сүр хүчийг зураглан төсөөлөх мэдрэмжид автуулна. Идэр залуу насны гал халуун хайрын түүхийг үлгэр мэт өгүүлэн хүүрнэжээ.

Ассоль бол өөрийг нь гадуурхагч хүрээлэл дунд түүнийг үл ойшоох түмэн харцанд сүлбүүлж, гуниг ганцаардалтай тэмцэн, эсэргүүцэлтэй тулалдан ургасан цэцэг юм. Грей бол балчир насны төсөөлөлдөө зурагласан хүслийн ...
2025-02-14


Чив чимээгүй дэргэд чинь суух минь
Чиний дотоодыг над руу юүлж байдаг
Чи тийм аниргүй хэр нь гүн гүнзгий болохоор
Чиг зүггүй сэтгэл минь тэнд үүрээ засчихсан
Урт урт зурвас урсгаж, уруулаа цорвойлгон тунирхаж
Услуулж, ургуулан цэцэглэх болсон, би
Угтаа чи надад хайрлахыг ойлгуулсан
Урд нь би зүгээр л хийссэн навчис явснаа
Утгаар нь ойлгох ухааныг заасан.

2025.02.14 Ц.С...
2025-02-11


Жорж Оруэлл зохиолчийн алдарт "Амьтны ферм"-ийг уншаад улс төр, нийгмийн бодит байдал нүднээ дүрслэгдэн тодорвой. Анхлан ариун үйлсийн төлөө хувьсгал хийж амьтдын эрх ашгийг хамгаалан зогссон Цасан бөмбөг нэрт гахайгаа хөөн тонилгоод өөрөө түүний хийсэн бүхнийг булаан авч, бүхнийг эрхшээгч болж буй Наполеон хэмээгч гахай нь өдгөө бидний амьдралд ч буй бодит дүр юм даа.

Аа бас тэр Цангинуур хэмээх адтай торой байна. Тэр бол манайхны аман яриандаа хэлж заншсан "цүнх баригч", "бөгс долоогч"-ийн дүр.

Бенжамин илжиг бол бүх цаг үеийн үйл явдлын бодит гэрч бол...
2025-01-28


Хан Ганы “Хөвгүүн ирлээ” бол нэгэн хэмжээст өнцгөөс долоон өөр хүний түүхийг өгүүлснээрээ тун онцлог бичвэртэй хүүрнэл зохиол. Өөрөөр хэлбэл улс төрийн золиос болсон өөр өөр насны, эрэгтэй, эмэгтэй долоон хүний тухайн үеийн сэрэл мэдрэмж, сэтгэгдлийг би хүүрнэгчийн хэлбэрээр илэрхийлэн, агуулга болон утга санааг нэг үйл явдлаас урган гарсан үйлийн үрээр зангидан дүрсэлжээ.


Өмнөд Солонгосын Кванжү хотноо 1980 оны тавдугаар сард 9 хоног үргэлжилсэн бослогыг цэргийн хүчээр хэрхэн дарсан хийгээд тухайн үеийн нөхцөл байдал түүнээс улбаатай үйл явлын тухай уг зохиолд гарна. Онцго...
2025-01-03

📌Хүний сэрэл мэдрэмж рүү өнгийсөн зохиолууд

1. МЯНГА ЕСӨН ЗУУН НАЯН ДӨРӨВ
Анх уншиж эхэлснээс л манай улсын буюу “бидний байж байгаа” царайг ил тод хүүрнээд байх шиг ойрхон мэдрэмж төрсөн. Хэт их эрх мэдлийг хэдхэн хүн хуваан завших дарангуйлал, хэт ноомой ард түмнийг хэтэрхий ядуу, ядруу байлгах улсын орны (намын) бодлогыг бүр нэг байг нь онож өгүүлсэн зохиол юм санж. Номын гол баатар болох Смит бол шударга нийгмийн төлөө тэмцэгч, бүхнийг эрхшээгчдийн эсрэг дуу хоолойгоо өргөх зоригтон мэтээр зохиол эхэлж, өрнөнө. Гэвч төгсгөл нь ялагдлаар дуусна, харамсалтай нь.

2. ЦАГААН...