ҮҮЛСИЙН НҮҮДЭЛ
Бидний аялал үүлсийн нүүдэлтэй хамт эхэлсэн. Сэмжин үүлс бие биеэ ороон, сэвэлзэх салхиар туугдан нэг хэсэг нь нөгөөгөө уриалан дуудах шиг алгуурхан нүүнэ. Хөвөн шиг нэвсгэр, хөх дэрс шиг сунагар, өнгө өнгийн өтгөн үүлс дундуур зам зурайна. Зах хязгааргүй мэт. Дуниартан цэлэлзэх манан дунд хөвөх адил алсран цэнхэртэж, аясхан хөвөлзөх хөх үүлс мяралзан тунарна. Өнөө цагт үл орших эрт цагийн үлэг гүрвэл мэт, эсвэл хүүгийн хэлснээр түүний үзэх дуртай хүүхэлдэйн киноны аав, хүүхэд махчин загас /daddy shark, baby shark/ шиг, өөр олон дүрстэй, өтгөн хар, усан цэнхэр өнгө бүрийг...