Жинхэнэ хайртайгаа учирхад насны хязгаар үгүй болохыг бүтээлээрээ тунхаглагч Г.Г.Маркесийн "Наймдугаар сард уулзъя" нь түүний сүүлчийн зохиол гэдгээрээ тун чиг сонирхол татаж, түүн шигээ урам үл хугалах бүтээл болжээ. Үнэнч хайраа үл хүндэтгэлээр үгүй хийхгүй байхын дотоод тэмцэл, үнэн төрхөө ил гаргахгүй байхын эсрэгцэл хийгээд эвлэх орон зайг нэгэн үйл явдалд чагтлан зангидсан нь зохиолыг улам амттай болгосон мэт....Эрчүүдийн ертөц дэх эмэгтэй хүн байхын зовлонгийн төлөө, өөрийнхөө эсрэг хорсол гутралдаа багтран уйлсаар...
Гатлага онгоцоор урт холын зам туулж ...