Зуны нэгэн нарлаг өдөр хар, шар холилдсон гадаадын 100 гаруй жуулчинтай автобус Бээжингээс их цагаан хэрмийн зүг гэлдэрч явна. Уг нь эрт гарсан боловч амралтын өдрүүдэд дотоодын жуулчид их байдаг тул хэрэмд хүрэх зам битүү түгжрэл. Манайхаар бол наадмаар Соёолонгийн тоос үзэхээр Хүй долоон худаг явах замтай адил гэж зүйрлэмээр юм уу даа. Гадны олон жуулчин нэг дор байгаа тул Цагаан хэрэм үзэх аяллыг Даваа гаригт хүн цөөтэй үед байхаар товлосон ч тухайн өдөр нь бороотой гэсэн цаг агаарын урьдчилсан мэдээ сонсоод хуваариа өөрчлөн ийнхүү зүтгэж яваа нь энэ. Вьетнам, Украин, Сом...