
Бөөрөн дээрээ тод өнгийн бөмбөлөг хатгасан дэлгээтэй шүхэр бороонд хөсөр хаяж орхисон эзнээ хүлээн газарт норон хэвтэнэ. Уг нь энэ шүхэр яг одоо л хэн нэгэнд хамгийн их хэрэгтэй баймаар. Гэтэл шиврээ борооны дусал бүрийг өөртөө нэвчээн газарт унасан нь юуных вэ?...
Энэ шүхрийн эзнийг би дэндүү сайн мэднэ. Шүхэр яагаад газарт хэвтэж байгаа нь ч надаас улбаатай. Анх дугуй унаж сурахад тусалсан хөгжилтэй хүү, цэцэгт туузаар үсээ гоёдог байсан бяцхан охины нөхөрлөл. Яг л ийм бороо шивэрсэн зуны бүүдгэр өдөр би хажуу орцны Намуун хэмээх даруухан шар охиныг гэрээс нь дуудаж гаргаад Бая...