Me before you
Их Британийн зохиолч Жожо Моейсын “Чамтай учрахаас өмнө” /Me before you/ хэмээх ном нь хэвлэгдсэн даруйдаа дэлхийн олон уншигчийг байлдан дагуулж, уг зохиолоор бүтээсэн уран сайхны кино нь ч олны талархлыг хүлээснээр Луйза Кларк, Уилльям Трейнор нарын адармаатай бөгөөд гунигт хайрын түүхэнд уярахгүй хүн ховор болсон биз ээ. Алдарын оргил өөд тэмүүлж, ид гялалзаж явсан сайхан залуу автын ослоос болж гэнэт бусдын эрхэнд орж, зөвхөн үзэл бодлоо илэрхийлэхээс бусдаар юуг ч бие даан хийх чадваргүй болсон нь зохиолын хамгийн эмзэг өгүүлэмж. Уиллын дүрээр хүний дотоод м...