Намрын саарал өдөр. Хүн бүр сэтгэл рүүгээ өнгийж, өөрийнхөө мөн чанарыг тунгаан бодож, зарим нэгэн нь “банштай цай” мөрөөдөн хөнгөн гуниглаж суудаг, шаргал навчис газарт хөглөрч цасны устай холилдон өнгөө алдчихдаг намрын байдаг л нэг саарал өдөр. Цамцныхаа энгэрийг зөрүүлэн барьж, мөрөө хавчсан, гадуур хувцасныхаа захыг чихээ хүртэл дээш татаж гараа зөрүүлэн эвхсэн хүмүүс зөрөлдөн алхах их хотын гудамж. Ажил, гэр, сургууль, гэр лүүгээ яарах амьдралын хэмнэл хүйтнийг зарлах ийм өдөр илүү хурдасдаг байх. Даарахгүй гэсэндээ яарахгүй байж чаддаггүй х...