
Өөрийнхөө үнэн бодит, чин шударга гэж итгэсэн зүйлээ туйлбаргүй үнэн гэдэгт эргэлзэхгүй амьдарсаар үхэхийн аз зол хийгээд алдаа дутагдлыг эл ном өгүүлнэ. ...Төөрөгдөл дунд амьдарч буйгаа мэдэхгүй нэгэн насыг барах шиг төөрөгдөл гэж хүний амьдралд үгүй шиг. Итгэл үнэмшил бол бидний оршин байх үнэт зүйл мөн хэдий ч бодит ертөнцөөс алсарсан хэтийдсэн үзэл бодол, туйлширсан хүсэл тэмүүлэлтэй нэгдэхээрээ хэнийг ч ялгахгүй харанхуй ангал руу хөл алдахад хүргэх эрсдэлтэйг эргэцүүлж ухаарах нь чухал буй за. Ийм нэгэн бодол нэрж “Эзэнт гүрэн” хэмээх сүртэй нэртэй номыг уншиж жаргаалаа.