Алсран холдох мэт харгуй зам бүдгэрэн цайраад, хөрхөн униартах уулсын орой хүдэнтэн дүнхийнэ. Дэлгээтэй гэрийн хаалгаар орж ирсэн бор шувуу босго давав уу үгүй юу хэдэнтээ газар тоншиж боорцогны үүрмэг үмхээд дэгдэн гарч одов. Нойрмог нүдээ нухчин харвал унинд өлгөсөн ээжийн дээлнээс усан дусал үе үе газарт бууж, шөнөжин орсон борооны чийг гэр нэвтлэн үнэртэнэ. Норсон аргал зууханд дур муутайхан асаж, гэрт бүлээ дүүгэх нь сайхан. Хөл нүцгэн гарч харвал хүрэн дээл өмсөж, цэцэгт алчуураар толгойгоо нямбайлан боосон ээж минь үхрийн зэлнээс тугалаа тууж явна. Олон ...