2025-10-16


Би өөрийгөө намарт дургүй гэж боддог байлаа. Учир нь хүйтнийг, даарахыг юу юунаас илүү үзэн яддаг болохоор, намар надад удахгүй хүйтэрнэ, тэгээд өдөр бүр даарна гэх уйт хүлээлтийг мэдрүүлдэг болохоор таатай санагддаггүй байлаа. Гэтэл ертөнцийн өөр тивд ирээд налайсан урт намрыг үзээд бодол минь хэрхэн өөрчлөгдөхийг харан гайхаж сууна.

Намар хүн өөрийнхөө бодлын гүнд илүү шигдэж, мухрынхаа мухраас өөрийгөө эрж олох гэж тэмтэрдэг юм шиг.

Намрын илчээ гээж буй бүүдгэр нарны туяа, эргэлдэн хийсэх алтан шаргал навчис нь тайтгарлыг мэдрүүлж, урт амьсгаа авч, өөрийнхөө тухай эргэцүүлэх бол...
2025-10-09



Уншиж буй номын хуудас дээр хуруун чинээ шаргал навч унах нь эх модод хучлагаа тайлж өвөлд бэлдэн буйг сануулах мэт. Өчигдрөөс энд жаахан сэрүү орж, өглөөний агаар жиндүүлэх аястай болжээ. Гэхдээ л тагтан дээрээ ном уншингаа байгалийг ажин, кофе шимж суухын амар тайвныг мэдрэхийн тулд жиндүү ч гэсэн гадаа суумаар санагдана.


Илч муутай туяарах зөөлөн нарны тусгалд нэгэн тунгалаг зүйл үл ялиг гялалзах нь нүдэнд тусав. Нарийн ажиглавал ямар уран шагласан болохыг нь гайхмаар хялгасан утаснуудыг нэгтгэн сүлжсэн тойрог хэлбэрт аалзны шүлс. Үүнийг саяхан урласан нь тодорхой. Эзэн нь энэ хавь...
2024-08-23



Асга хадат уулсын дээр алаг тарлан үүлс сүглийнэ. Ажаад суухад алгуурхан нүүх нь амьтан хүний дүрс гэлтэй...
Айл саахалтын хүний түлээ хагалах дуу "түг түг" сонсогдоно. Арын ууланд бух мөөрөх нь сүрдмээр.



Хаа нэгтээ хэрээ гуаглах, хажууханд морь тургих, царцаа дэвхрэг "царр цар" дуугархаас өөр аниргүй. Тэгж байтал сүүлээ годойлгон өргөсөн бухан бяруу сүргийн зүг хар эрчээрээ харайлгахад өвсний үзүүр хэлээрээ ороон тамшаалж ядан зогссон хэсэг үхэр мөөрөлдөн зугтаж хаашаа ч юм гүйлдэв. Хэдгэнэд хазуулахаараа үхэр ингэж оодогнодог юм гэж ээж минь хэлж байсан нь с...
2024-05-28

Өнөөдөр ээждээ шинэ цув авч өглөө. 

Ээж минь дэлгүүрийн шил толь болсон лангуун дундуур дуу алданхан, намайг сугадан алхана. "Юм хөгжинө гэж сайхан юм аа, машин унааг хүртэл ингэж зогсоож болдог байх гэж" гээд автомашины зогсоолыг ч гайхан шагшина. Сэтгэл нь тэнэгэр байна аа, миний муу ээж. Дэлгүүрийн лангуунаас размер болон өнгө тус бүрээс шилж, өмсүүлж үзсэн цув тус бүрийг их л таатайхан сонжив. Тэгээд "за энэ цувыг л авъя, үнэ мөнгө нь хэд юм бол? Хэд ч байсан яахав дээ..." гэж өөртэйгөө ярих юм. Тийм дээ, хэд ч байсан хамаагүй хамгийн гоёыг нь аваад өгөх чадал...
2024-03-26

Ус туучсан бяцхан гутлын мөр эзнээ хаа явсаныг илчилж энд тэндгүй тодорно. Энэ гутлын эзнийг байнга харж байхгүй бол эвгүй юм хийх магадлал маш өндөр. Хоолоо идэж байгаа нохойны идүүр лүү өнгийх гэж үзнэ. Нохой хоолоо харамлаад хаздаг юм аа, хол байгаарай гэж байнга сануулах хэрэг гарна. Зулзалагнуудаа хөхүүлж буй муурын дэргэд очоод муурын зулзагыг зулгааж аваад шидэх гэж үзнэ. Маамуу муур өвддөг юм аа, ээж нь гомдоод уйлна шүү гэж зэмлэх хэрэг гарна. Өөрөөсөө нэг насаар бага, бяцхан зээ дүүгээ бөөрөлхөж гарт нь байгаа тоглоомыг булааж аваад түлхэнэ. Маамуу дүү нь жаахан шүү, тоглоомоо хува...
2020-03-13

         Ажлаа тараад микрод явж байлаа. Арын суудалд надтай зэрэгцээд нэг ах, жаахан охинтойгоо сууж байв. 50 эргэм настай гэмээр намбалаг ах 1-р ангийн бололтой сэргэлэн охиныг юм ярих бүрт нь өхөөрдөж үнсэх юм. Би тэр хоёрыг ажаад инээмсэглээд явж байлаа. Охин аавдаа хандан "Миний цүнхний урд талд биеийн тамирын цамц бий. Халаасанд нь чихэр байгаа, аваад өгөөч" гэлээ. Аав нь ухаж байж чихэр гаргаж өгтөл бяцхан охин тэр чихрээ над руу сарвайж байна. Хичнээн хөөрхөн гээ, тэр үүдэн шүд нь онгорхой, час хийсэн тод яриатай сэргэлэн охин. Ингэж ахтай яриа дэлгэв...

2020-03-12

Хэд хоногийн өмнө болсон явдал л даа. Би Цацукаг сургуульд нь хүргэчихээд гэртээ харьж явлаа. Модон хашааны хана дагаад алхаж байтал нэг саарал цувтай өвөө, үсээ 2 хувааж самнасан бяцхан охиноо дагуулаад гүйхээрээ сандарч яваатай зөрлөө. Намайг Цацукаг сургуульд нь оруулж өгөхөд ихэнх хүүхдүүд сургуульдаа ороод дуусч байсан тул өвөө охин 2 лав хоцорч байгаа нь лавтай. Өвгөн нэг мөрөндөө охины цүнхийг үүрч, гартаа ууттай пүүзийг нь барьжээ. Жаалхан охин хэдхэн харайлгаад л өвөөгийнхөө урд гарчихна, жаахан хүлээзнээд ахиад л дэгдэнэ. Өвгөн хар хурдаараа гүйх гээд л хичээгээд, амьхандаа хамгийн и...

2020-03-11

    Өнөөдөр ажлын харуул залуу “Санчирмаа, чамайг нэг жаахан охин өдөр болгон асууж орж ирэх юм” гэлээ. Өнгөрсөн 7 хоногт танилцсан манай жаахан танил л надтай уулзах гээд сураад байдаг бололтой...

...Ажил тараад гарч ирэхэд аль хэдийн харанхуй болсон байлаа. Ажлын хашааны хаалгаар дөнгөж гартал нэг бяцхан охин үүдэнд “Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз” гэсэн хаягийг тод уншиж зогсов. Би инээмсэглээд охиныг уншиж байгаагаа дуустал нь хүлээзнэлээ. Тэгтэл өнөө охин “Эгч ээ, та Гандангийн буудал орох уу?” гэж байна.

  • “Орно ш...