Шөнө дундын хонх цохилоо.
Цонхны дэргэдэх намхан буйдан дээр өвдөгөө тэврэн суух эмэгтэй сул хаясан үсээ тээршаан хойш шидлээд цаг руу өнгийв. Энэ цаг л түүнд үнэнч нөхөр болдог. Тэр хэзээ ч худлаа явдаггүй. Бас ямар нэг зүйл амладаггүй. Энд анх айл болж ирэхэд ээжийнх нь өгсөн хананы бор цаг 2 жилийн хугацаанд нэг ч удаа зогсоогүй. Цагийн зүү үргэлж завгүй ажиллаж, 12 цагт огтлолцоход сурсан ёсоороо хонх цохиж чимээ өгнө. Ингэж л түүнд амьдрал үргэлжилж байгааг, агшин хором урссаар байгааг сануулсаа...